• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"ХҮНИЙ ЭРХ БА ХАРИЛЦАА ХАНДЛАГА" СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн 7 дугаар ангийн сурагчдад “ХҮНИЙ ЭРХ БА ХАРИЛЦАА ХАНДЛАГА” сэдэвт 1 цагийн сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад нийт 32 сурагч хамрагдснаас 16 эрэгтэй, 16 эмэгтэй сурагч байсан байна. Сургалтын явцад сургуулийн орчинд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар харилцан ярилцаж, түүнээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний тухай санал солилцлоо. Мөн сургалтанд хамрагдсан ангид Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн гаргадаг Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл, Хүний эрх сэтгүүл, зурагт хуудас зэргийг тараан өглөө.