• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

2019 онд хүүхэдтэй холбоотой хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг нийт 616 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь 2018 оны мэдээлэлтэй харьцуулахад бараг 2 дахин нэмэгдсэн байна.

2018 онд нийт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тохиолдлын 49 хувийг (159 тохиолдлыг), 2019 онд 14.8 хувийг (91 тохиолдлыг) шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд 18-45 насны бүлгийнхэн Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгт яллагдагчаар илүүтэй татагдан шалгагдсан байна. Тухайлбал, 2019 оны байдлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан 616 хүчиндэх гэмт хэргийн 48-д нь 18-25 насны, 69-д нь 26-45 насны хүмүүс яллагдагчаар татагдсан бол, Хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 47.2 хувь нь 26-45 насны хүмүүс байна.

Харин хүүхэдтэй холбоотой хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг хэрэгт 22 хүүхэд яллагдагчаар татагдан шалгагдсан нь 15 хувийг эзэлж байна.

Сүүлийн 2 жилийн мэдээллийг дүгнэхэд 13-15 насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа хүчиндэх болон арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн хохирогчдын дийлэнх хувийг эзэлж байна. 2018 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон хүүхдүүдийн хамгийн бага нь 1 настай байсан бол 2019 онд хохирогчоор тогтоогдсон хүүхдүүдийн хамгийн бага нь 2 настай байна.

Мөн 2018 онд 13-15 насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүүхдийн тоо 157 байсан бол 2019 онд 411 болж өссөн байна.