• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шаардлага хүргүүллээ

Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж ирүүлсэн иргэн Н.Б-ийн гомдлын дагуу холбогдох хүмүүсээс тайлбар тодруулга авах, баримт материалыг гаргуулан авах зэрэг шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр тухайн иргэний гомдолд дурдсан асуудал нь үндэслэлтэй болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдад Комиссын гишүүний шаардлагыг хүргүүллээ. Тус шаардлагад улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалттай нийт аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг нэн даруй засах, жолооч нарын хөдөлмөрлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн асуудлыг дурдсан байна.