• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эмэгтэйчүүдэд сургалт зохион байгууллаа

Монголын бичил уурхайн Нэгдсэн дээвэр холбоо, Өмнөговь аймгийн бичил уурхай эрхлэгчдийн холбоо төрийн бус байгууллагуудын санаачилгаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ "МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЧ" АЯН зохион байгуулагдлаа.

Тус аяныг Хүний эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь ажилтан, Монголын бичил уурхайчдын Нэгдсэн дээвэр холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бичил уурхай эрхлэгчдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Аяны хүрээнд Даланзадгад сумын эмэгтэйчүүдэд "Өмнөговь аймгийн бичил уурхай эрхлэгчдийн холбоо", "Мөнгөн ус ба түүний хор уршиг", "Хүн байхын учир", "Ундны усны эрүүл ахуй, нийлэг уутны хор уршиг", "Хуримтлалын бүлэг" сэдэвт сургалтуудыг зохион байгуулсан бол Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүний эрх ба Жендэрийн тэгш байдал" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Мөн сургалтанд оролцсон нийт 90 гаруй оролцогчдод Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн гаргадаг ном, гарын авлага зэргийг тараасан байна.