• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүлжүүлэх, саатуулах болон Цагдан хорих байранд шалгалт хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэг тус үйл ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд тус тус хяналт хийлээ.

Хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, цаашид хүний эрхийн зөрчил гархаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.