• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдэвт сургалт зохион байгууллаа

Өмнөговь аймгийн Прокурорын байгууллагын нийт алба хаагчдад “ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХ” сэдэвт 1 цагийн сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Прокурорын байгууллагын сургалтын танхимд зохион байгууллаа.

Сургалтад тус прокурорын байгууллагын нийт 10 ажилтан хамрагдсан байна. Сургалтын явцад эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар санал солилцож, асуулт хариултаар харилцан ярилцаж идэвхтэй оролцсон байна. Мөн сургалтанд хамрагдсан нийт оролцогчдод Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн гаргадаг "Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл", "Хүний эрх" зэрэг хэрэгцээтэй ном, товхимолуудыг тараан өглөө.