• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Өөрчлөлтөнд охидын оролцоо” телевизийн ток шоу зохион байгуулагдлаа

НҮБ-ын ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан бөгөөд энэ өдөр НҮБ-ын 193 гишүүн орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан байдаг. Тус өдрийг манай Монгол улс 5 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс Өмнөговь аймагт ОУ-н Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр "Өөрчлөлтөнд охидын оролцоо” телевизийн ток шоу зохион байгуулж, тус арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний комисс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Насан туршийн боловсролын төв, ХГБХХ болон Y-peer клубын зохицуулагч нар оролцлоо. Түүнчлэн Олон улсын охидын өдрийг тохиолдуулан сургууль, ангидаа зохион байгуулагдсан хэлэлцүүлгээс гарсан саналыг танилцуулахаар Ерөнхий боловсролын 4-р сургууль, Политехникийн коллежийн сурагчид, дотуур байрны охидын төлөөлөл, мөн V-peer клуб, ЗХТөвийн дэргэдэх охидын бүлгийн төлөөлөл зэрэг охидууд оролцсон байна.