• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Amazing girls” сэдэвт телевизийн ток шоу зохион байгуулагдлаа

Өмнөговь аймгийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн СӨУЗ-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу Охидын эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Amazing girls” сэдэвт телевизийн ток шоунд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газартай хамтран оролцож, сургуулийн ахлах ангийн сурагчдад охидын эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг өгч, харилцан ярилцлаа.

Тус арга хэмжээг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Алтан говь телевиз хамтран зохион байгуулсан байна.