.

Мэндчилгээ

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж

Мэдэгдэл - Хүний эрхийн төлөөх залуус

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар
Мишэлл Бачэлэт

Энхтайван, шударга ёс болон тогтвортой хөгжлийг ирээдүйд бий болгохын тулд бид дуу хоолойгоо хүргэх нь чухал ач холбогдолтой юм. Энэ жилийн хувьд өөрчлөлтийн төлөө зүтгэлийн хур буусан жил байлаа, ялангуяа залуучуудын идэвх давалгааллаа. Бүх тив, бүс нутагт хурдацтай явагдаж буй уур амьсгалын эрс өөрчлөлт, тэгш бус байдал, дарангуй байгууллын эсрэг тэмцэл, өөрсдийн бие махбодтой холбоотой асуудлаарх шийдвэр гаргах эрхээс авахуулаад улс орныхоо бодлогыг тодорхойлоход оролцох эрхийн төлөө, итгэл найдварын төлөө хүмүүс ажиллаж байна. Эрх чөлөө, шударга ёсыг улам бүр цогцлоохын төлөө тайван замаар тэмцэж буй эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, залуусын эр зориг, зарчимч, тодорхой тууштай байдлаас урам зориг төрж байна. Тэдний дуу хоолой бол хүн бүрийн эрхэм зэрэг, тэгш байдлыг бий болгох үндсэн зорилго бүхий хөдөлгөөн буюу хүний эрх оршин буйн бодит илэрхийлэл юм. Хил хязгаараас үл хамааран хаана ч ажиллаж буй бодлого тодорхойлогчид эдгээр дуу хоолойг сонсох хэрэгтэй бөгөөд ингэснээр тэд илүү үр дүнтэй, илүү зарчимтай бодлогыг тодорхойлох нь зүйтэй юм. Бид аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй. Бид сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, эдийн засгийн боломж бололцоог хүртэх болон амьжиргааны боломжит нөхцөлд аж төрөх эрхтэй. Энэ нь бидний ирээдүй, аж төрөл, бидний эрх чөлөө, аюулгүй байдал болон биднийг хүрээлэн буй орчинтой холбоотой юм. Бүх хүний эрхэм зэрэг, сонголт болон эрхийг нь сайжруулахын тулд бид дэлхий даяараа тайван байдлаар, эрчимтэйгээр хөдлөх хэрэгтэй. Улам бүр шийдвэртэйгээр бид бүгд хүний эрхийн төлөө бат зогсох учиртай билээ. 2019 оны 12 дугаар сарын 10

Эмнэлгийн тусламж үйлчилгээг ижил тэгш авах эрх хүн бүрт бий.

Хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй.

Хүний Эрхийн Олон Улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх болсны учир

Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг билээ.

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ

Тунхаглал батлагдсан түүхээс: 1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал байсан. Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан. Энэ үүргээ Комисс нэг жилийн дотор гүйцэтгэсэн. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын гол ач холбогдол нь хүний эрхийг олон улсын эрх зүйн түвшинд эмхтгэн найруулах гэсэн үнэлж баршгүй үүрэг юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ. Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ.

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ

Хүний эрхийн олон улсын билл

3.jpg

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт

Дэлгэрэнгүй

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протокол

Дэлгэрэнгүй

5.jpg

4.jpg

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт

Дэлгэрэнгүй

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт 1-р протокол

Дэлгэрэнгүй

2.jpg

1.jpg

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт 2-р протокол

Дэлгэрэнгүй

70_Years_UDHR_LOGO_MON-01.png

Хүний эрхийн Олон Улсын Өдөр-2017 цахим баннер

Үзэх

sound.jpg

Хүний эрхийн түгээмэл тунхаглал сонсох

Дэлгэрэнгүй

Screenshot from 2018-12-09 15-51-48.png

ХЭДКГ-аас Хүний эрхийн Олон Улсын өдөрт зориулан гаргасан цахим хуудас

Дэлгэрэнгүй

2017 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙН ХУУДАС

Untitled design (5).png

Үзэх