• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЖУРАМ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ЗАР

Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчлэн баталж, мөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлах, дарамт шахалтад өртөх явдлаас хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн үндэс бүрдсэн.

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар ХЭҮК-ын 6 гишүүнтэй болж, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг Комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгож, сонгогдсон гишүүн тухайн жилдээ бие даан дагнан хариуцахаар хуульчилсан байна.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллана. Тус хороо үйл ажиллагаагаа бие даан явуулах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

- хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах;

- гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах;

- хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх;

- эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх;

- энэ хуулийн хэрэгжилт болон хүний эрхийн хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгуулах;

- гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх болно.

Хүний эрх хамгаалагчийн хороо нь чиг үүргийн хүрээнд хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, тэдэнд тулгардаг аюул, эрсдэл, саад бэрхшээлийг арилгах, тэдний үйл ажиллагааг дэмжих чиглэлээр өргөн цар хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх онцлогтой байна.

Хүний эрхийн хамгаалагчийн хороо нь долоогоос доошгүй жил хүний эрхийн асуудлаар ажилласан 7 гишүүнтэй байх бөгөөд Хорооны даргаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн байна. Гишүүдийг сонгохдоо ашгийн бус хуулийн этгээдээс нэр дэвшин, нээлттэй сонсголоор сонгогдсон 4 гишүүн, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчдөөс нэг нэг нэр дэвшигчийг шууд сонгогдох юм. Тус хороо нь төр, олон нийтийн төлөөлөл бүхий хүний эрх хамгаалагчийг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд Хүний эрх хамгаалагчийн хорооны ажиллах журам, тус хорооны эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, дүгнэлт гаргах журам, түүнчлэн тус Хорооны гишүүнд урамшуулал олгох журмыг батлахаар заасан.

Иймд эдгээр журамласан харилцааг боловсруулах ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах гэж байгаа тул энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Хууль зүйн ухааны буюу сэтгэл судлал, нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтэй байх;

Дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний акт боловсруулсан туршлагатай байх;

Заагдсан хугацаанд болон гэрээлсэн төсвийн дүнд багтаан журамласан харилцааг боловсруулах гүйцэтгэх хүний нөөц, чадавхитай байх;

Англи хэлнээс боловсруулалт хийж байсан бол давуу тал болно.

Төсөв: 8,000,000 төгрөг

Гүйцэтгэх хугацаа: 14 өдөр

Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17.30 цагаас өмнө humanrightsdefender@nhrcm.gov.mn и-мэйлээр явуулна уу.

Мэдүүлэг ирүүлэх материал:

Байгууллагын хүсэлт;

Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ;

Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;

Гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалт, менежментийн мэдээлэл;

Журамласан харилцааг зохицуулах агуулгын талаарх танилцуулга мэдээлэл.

Холбоо барих утас: 8809-1939