• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилтийн хүрээнд Дундговь аймгийн Засаг даргад 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3/38 дугаартай Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлээд байсан. Энэхүү зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийхээр ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллалаа.

Хяналт шалгалтын хүрээнд зөвлөмжид тусгагдсан Хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны дарамт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн зөрчил гарсан тохиолдолд хариуцлага тооцох зохицуулалтыг тусгасан эсэх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг боловсруулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан эсэх, төрийн захиргааны байгууллагуудын ажилтнуудын хүйсийн тэнцвэрт байдлын тайланг хүлээн авч хуулийн хугацаанд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн үр дүнг аймгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгасан эсэх, “Жендэрийн сургагч багш” нарын үйл ажиллагааг хэрхэн дэмжиж, тэдний ажлын гүйцэтгэлийг идэвхжүүлж сумдад хүргэж ажилласан болон түүнд хяналт тавьсан байдал зэрэг асуудлуудыг шалгаж байна. Энэ хүрээнд эрх бүхий албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, холбогдох баримт материалыг гаргуулах, хуулбарлан авах зэрэг хэд хэдэн аргачлалаар зохион байгуулж байгаа юм.

Сүнуид 255997429_1166949483792470_1511471880602229118_n.jpg

Комиссын гишүүн холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хяналт шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Шаардлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Зөвлөмж хүргүүлнэ.