Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2019 оны 09 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо хуралдаж буй Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чуулганы 24 дэх удаагийн хуралд оролцож байна.


Тэрээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлөхөөс гадна АНДЧ-ны орлогч дарга болон бүрэн эрхэт гишүүний хувиар дээрх арга хэмжээ төдийгүй "Үзэн ядалт болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх нь: Хүн бүрийн эрхэм зэрэг" сэдэвт олон улсын бага хуралд оролцож, илтгэл тавина.