• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ ХҮРЭЭНИЙ АЕНТЛАГ, СУМДЫН БАЙГУУЛЛАГЫН НЯРАВ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Аймгийн засаг даргын эрхлэх хүрээний аентлаг, сумдын ЕБсургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Засаг даргын тамгын газрын  нярав нарт зориуулсан гэрчилгээ олгох сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газраас 60 цагийн хөтөлбөрийн дагуу 3 удаа 136 няравыг хамруулан зохион байгуулсан. Дээрх сургалтанд хамрагдсан няравуудад Хүний эрхэд суурилсан хандлага, ойлголт”, "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх” сэдэвт сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 18, 23, 27-ны өдрүүдэд нэг удаад 3 цагийн хөтөлбөрийн төв номын сангийн сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтанд 136 төрийн албан хаагч хамрагдав. Сургалтын үеэр Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах нь гарын авлага 136 ширхэг, Хөдөлмөрлөх эрх гарын авлага 136 ширхэг тус тус тарааж ажиллав.