• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архангайн толь сонингийн шинэ дугаарууд уншигчдад хүрлээ

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын Архангай аймаг дахь референт 2018 онд Архангайн толь сонингийн эрхлэгч Б.Баясгалантай гэрээ байгуулж, гэрээний дагуу сонинд "Хүний эрх” булан нээж дугаар бүрт хүний эрхийн талаар мэдээ мэдээлэл оруулж ажиллаж байна. Сонин сар бүрийн 5, 15, 25-ны өдрүүдэд хэвлэгдэж 19 сумын малчид, иргэд олон нийтэд хүрч байна. 6 дугаар сарын дугаарт Жендэрийн эрх тэгш байдлын талаар цуврал мэдээлэл нийтлэгдсэн байна.