• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архангай, Завхан, Говь-Алтай аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээ зохион байгуулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймаг, зарим сумдад зохион байгуулж ирсэн уламжлалтай. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 08-14-ний өдрүүдэд Архангай, Завхан, Говь-Алтай аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулна. 
Тус арга хэмжээний хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааг хийх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг тодорхой байгууллагуудад зохион байгуулах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, нийтээр мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны актуудад дүн шинжилгээ хийх, сум орон нутгийн иргэдтэй уулзалт хийх зэрэг цогц ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай орон нутаг дахь ажилтнаас авна уу.  Архангай аймаг дахь референт Сүхбатын Мөнгөнзаяа   Утас: 70332122, цахим шуудан: arkhangai@mn-nhrc.org Завхан аймаг дахь референт Чимэддоржийн НАРАНХҮҮ  Утас: 70462522, цахим шуудан: zavkhan@mn-nhrc.org Говь-Алтай аймаг дахь референт Бадамын АРИУНЖАРГАЛ Утас: 70484322, цахим шуудан: govi-altai@mn-nhrc.org