• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад "Эрхээ мэдье” сэдвийн хүрээнд "Хүний эрхийн тухай ойлголт”, "Хүүхдийн эрх”-ийн  ээлжит сургалтыг  Баянхонгор аймгийн Номгон  ахлах сургуулийн ахлах  ангийн сурагчдад зохион байгууллаа.  Сургалтанд 9, 10, 11 дүгээр ангийн нийт 83 сурагч хамрагдлаа. Сургалтанд хамрагдсан сурагчдад  комиссын гарын авлага материалыг тараан өглөө.