Монголын
Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион
байгуулсан "Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрхийн талаар олон улсын болон
үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдсан асуудал” бага хуралд Комиссын
Ажлын албаны дарга А.Дашдэлэг оролцож, "Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын
гишүүн идэвхтэн, сонгуультан хүний эрхийн хамгаалагч болох нь” сэдвээр илтгэл
тавив. Энэхүү илтгэлээрээ 2014-2015 онд тус Комиссоос МҮЭХ-той хамтран
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж байгаа хүний эрхийн хамгаалагчийн үйл
ажиллагааны баталгааны хэрэгжилтэд хийсэн судалгааны үр дүн, цаашид авах арга
хэмжээний санал зөвлөмжийн талаар танилцууллаа.