• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Байгаль орчны засаглалын асуудлаар хуралдаж байна

 Шведийн Стокгольм хотноо 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын нэгний хооронд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Шведийн байгаль орчныг хамгаалах агентлагийн хамтран хэрэгжүүлж буй "Байгалийн нөөцийн менежмент”, "Байгаль орчны засаглал” төслийг хэрэгжүүлэгчдийн экспертүүдийн уулзалтад ХЭҮК-ын төлөөлөл оролцож байна. Тус уулзалтад төслийг хэрэгжүүлж буй Монгол, Колумб, Мозамбик, Кени улсын төлөөлөгчид болон бусад байгууллага, судлаачид оролцож, байгаль орчны засаглалын талаар өргөн хүрээнд хэлэлцэж байгаа аж. Тухайлбал олборлох салбарын ил тод байдал, байгаль орчныг хамгаалах хууль, тогтоомжийн хэрэгжилт, хүний эрхэд суурилсан байгаль орчны засаглалын талаар улс орнуудын туршлага, цаашид хийгдэх санаачилгын талаар хэлэлцжээ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан боловсруулж буй байгаль орчны засаглалын талаарх Удирдамжийг боловсруулан батлах аж.