• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр сумдад ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорнод аймаг дахь ахлах мэргэжилтэн Д.Дугарсүрэн тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй хамт 2017 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд тус аймгийн Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр сумдад ажиллав. Энэхүү ажлын хүрээнд Комиссын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, шинээр гарсан хууль тогтоомжийг нийт 143 иргэнд сурталчилан, комиссоос эрхлэн гаргасан 30 ширхэг брошур, 6 ширхэг 16 дахь илтгэл, сурталчилгааны 3 ширхэг СD түгээн, 4 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.