• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баянхонгор аймаг дахь ШШГА-ны харъяа Цагдан хорих байранд хяналт шалгалт хийлээ

2016 оны 11 сарын 14-ний өдөр Баянхонгор аймаг дахь ШШГА-ны харъяа Цагдан хорих байранд ХЭҮК-ийн даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын зорилго нь Цагдан хорих байранд хоригдож буй сэжигтэн,яллагдагч, шүүгдэгчийн Монгол улсын Үндсэн хууль, Хууль, Олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт Хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах,таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд харицлага тооцуулах хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох эрх бүхий албан тушаалтанд комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүргүүлж хүний эрхийг сахин хамгаалахад оршиж байлаа. Цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцахад орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн нь харагдаж байсан. Мөн энэхүү шалгалтын дараагаар шинээр ашиглалтанд ороод 1 сар болж байгаа цагдан хорих байрны номын санд хүний эрхийн ном товхимолыг хандивлаж баяжилт хийлээ.