• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

БАЯНХОНГОР: Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хяналт, шалгалт хийж ажиллав

Хугацаат цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны шалтгаан, нөхцөлийг судлах судалгааны ажил цэргийн анги байгууллагуудад үргэлжлэн хийгдэж байна.

193865722_193737519290257_8963604275669212427_n.jpg

Судалгааны хүрээнд ХЭҮК-ын ажлын хэсэг өнөөдөр/2021.06.03/ Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ажиллаж, хугацаат цэргийн алба хаагчдаас санал асуулга авах, хугацаат цэргийн алба хаагаад ирсэн иргэдээс ярилцлага хийж ажиллалаа. Улс орон даяар хийгдэж буй цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны талаар судалгааны үр дүнг энэ оны сүүлээр танилцуулах юм.

Мөн тус ангийн алба хаагчид болон хугацаат цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх хангагдаж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ. Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нь 2010 онд байгуулагдсан хэдий ч үйл ажиллагаагаа зориулалтын бус байранд явуулж байна. Тус байрны орчин нөхцөл муу байгаагаас алба хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж нөхцөл үүсчээ.

190542238_811829946114592_7659058114540577253_n.jpg