Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газрын
хүсэлтийн дагуу Хүний эрхийн Үндэсний
Комиссын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ 2016 оны 09
дүгээр сарын 16-ны өдөр "Хүний эрх”, "Хүний эрхэд суурилсан хандлага” гэсэн
сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад Айраг суманд бичил уурхай эрхлэгч 100 гаруй иргэн хамрагдаж, бичил уурхай эрхлэхтэй
холбоотойгоор урган гардаг тулгамдаж байгаа асуудлуудынхаа талаар танилцуулж, зөвлөгөө мэдээлэл авсан байна.
Сургалтын дараа тус сумын нийгмийн даатгал, халамж, эрүүл мэнд, татвар асуудал
хариуцсан мэргэжилтнүүд бичил уурхай эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулж,
зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.