• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Би хаана, хэнд, яаж хандах вэ? (2010 он)

Хүүхдүүдэд зориулсан энэхүү гарын авлага нь гар зураг, комик хэлбэрээр илэрхийлж, энгийн үг хэллэгээр бичигдсэн тул энгийн ойлгомжтой, ихээхэн сонирхолтой бүтээл юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Хүүхдийг ивээх сантай хамтран хүүхдийн эрхийн чиглэлээр, тэр дундаа хүүхдийн оролцоог дэмжих зорилгоор энэхүү номыг Австралийн Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр эрхлэн хэвлүүллээ.