• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Б.Наранбаатарыг ХЭҮК-ын Говьсүмбэр аймаг дахь ахлах мэргэжилтнээр томиллоо

 
 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь ахлах мэргэжилтнээр Батаагийн Наранбаатарыг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс томилж, хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, дадлагажуулах 7 хоногийн сургалтад хамрууллаа. Б.Наранбаатар нь 2006 онд Хилийн цэргийн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2006 оны 9 дүгээр сараас Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарын бичгийн дарга, 2013 оны 01 сараас Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт Улсын бүртгэгчээр ажиллаж байсан юм. Ахлах мэргэжилтэн Б.Наранбаатар нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, Комисс болон орон нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэх бөгөөд Говьсүмбэр аймгийн Нутгийн удирдлагын ордны 305 б тоот өрөөнд байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байна.