• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сургалт зохион байгуулагдав

Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирох тохиолдол түгээмэл гарч тоо ч өсөн нэмэгдэх хандлагатай байгаа.Үүнтэй холбоотойгоор хэргийг мөрдөн шалгах, хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдийн эрхийг зөрчих, хүүхдийн сэтгэл зүйг ойлгохгүй байх, хүүхдэд учирсан сэтгэл санааны бусад хор уршгийг арилгахад тодорхой шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж чадахгүй байна гэсэн шүүмжлэл ихээр гарах болсон.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор цагдаагийн албан хаагчдыг ялангуяа хүүхдийн эрхийг мөрддөг, хүүхэдтэй ажилладаг 120 алба хаагчийг чадавхжуулахаар “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулаад байна.

IMG_9414.JPG

Нийслэлийн мөрдөн шалгах тасгийн дарга, мөрдөгчид, хүүхдийн асуудал хариуцсан албан хаагчдад зориулан дээрх сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтын нээлтэд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд оролцож улсын хэмжээнд таван бүсэд зохион байгуулсан сургалт өнөөдөр хаалтаа хийж байна. Энэхүү санал авах сургалтад хамрагдсан алба хаагчид чадавхжсанаар хүүхдийн эрхийн зөрчил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдэд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэхэд ахиц дэвшил гарна гэдгийг онцлов.

IMG_9421.JPG

Сургалтыг ХЭҮК, ДХИС, Хөөрхөн зүрх ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, ДХИС-ийн багш нар хүүхэдтэй ажиллах аргачилсан зөвлөмжийг 9 төрлийн гэмт хэрэг дээр боловсруулж гарын авлагыг цагдаагийн албан хаагчдад зориулан хүргэхэд бэлэн болоод байна.