• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сэдэвт бүсчилсэн сургалт эхэллээ

Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачлагаар “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” цагдаагийн алба хаагчдад зориулсан гарын авлагыг боловсрууллаа.

Уг гарын авлагад үндэслэн энэ сарын 5-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд, Баянхонгор зэрэг аймгуудад бүсчилсэн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж, энэ ажлын эхлэл болгон ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Дундговь аймагт, гишүүн Г.Нарантуяа Сүхбаатар аймагт энэ өдрүүдэд ажиллаж байна.

Хунан гишүүн.jpg

280650908_5003334443094974_5558584557669807194_n.jpg

Бүсчилсэн сургалтад цагдаагийн байгууллагын мөрдөгч болон хүүхдийн асуудал хариуцсан нийт 120 алба хаагч хамрагдах бөгөөд сургалтын үр дүнд бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон хүүхэдтэй ажиллах аргачлалд суралцах, тэднийг дахин хохироохгүй байх, хэрэгцээт тусламж үйлчилгээ үр дүнтэй үзүүлэх зэрэг хүний эрхийн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах талаар цагдаагийн алба хаагчдын мэдлэг, хандлагад өөрчлөлт гарна гэж үзэж байна.

Сургалтыг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Цагдаагийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хөөрхөн зүрхнүүд ТББ-ын мэргэшсэн шинжээч, багш нар удирдан явуулж байгаа юм.