• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бүсийн сургалтад хамрагдав

 
 МҮЭХ, ХЭҮК, МХЕГ, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн хамтарсан "Хөдөлмөрлөх эрх" говийн бүсийн сургалт 2016 оны 03 сарын 24-25 ны өдрүүдэд Мандалговь хотноо боллоо. Сургалтанд ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал, Дундговьь Дорноговь.Говьсүмбэр Өмнөговь аймгийн ахлах мэргэжилтэн нар оролцож өөрийн аймгийн онцлогт тохирсон сургалтуудыг зохион байгуулсан талаар илтгэл хэлэлцүүлгүүд өрнүүлэв. Сургалтын гол зорилго нь ҮЭ-ийн ажилтнууд, хүний эрхийн ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хүний эрх,хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр тулгамдаж буй асуудал,ЗӨВЛӨМЖ-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж харилцан санал солилцох,үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах юм. Орон нутагт хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн тулгамдсан асуудлаар Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудын ҮЭ-ийн Холбооны дарга нар илтгэл тавилаа. Мөн ҮЭ-ийн анхан шатны нэгж дээр илэрч буй тулгамдсан асуудлаар дээрх аймгуудын ҮЭ-ийн Хороодын дарга нар мэдээлэл хийлээ. Сургалтын төгсгөлд энэ чиглэлээр аймгууд цаашид хамтран ажиллах төлөвлөгөө боловсрууллаа. Монгол улсад ҮЭ үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд аймгуудад шилжин явах тугийг МҮЭ-ийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа гардуулсанаар сургалтын үйл ажиллагаа өндөрлөлөө.