Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын
Үйлдвэрчний Эвлэлийн
холбоо, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн
хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 22-23-ны
өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд "Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад баруун бүсийн
аймгуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүн, сонгуульт ажилтнууд, Хүний эрхийн
Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналт болон нийгмийн
хамгааллын хяналтын улсын байцаагчид нийт 65 хүн хамрагдсан байна.
Тус
сургалтад Монгол Улсын Хүний
эрхийн Үндэсний Комиссын референт
Б.Сэмжидмаа нь"Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагын
чиг үүрэг ба Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа”, "Хүний эрхийн
тухай үндсэн ойлголт”, "Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүн, идэвхтэй,
сонгуультан хүний эрхийг хамгаалагч болох нь” сургагч
багшаар ажиллаж, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймаг дахь ахлах мэргэжилтнүүд 2015 оны
бүсийн сургалтын үр дүнд гарсан зөвлөмжийн дагуу дээрх байгууллагуудын хамтын
ажиллагаа, туршлага, орон нутгийн хэмжээнд хөдөлмөрлөх эрхийн асуудлаар тулгамдаж буй асуудлын
талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах төлөвлөгөө боловсрууллаа.