• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бүсчилсэн сургалт явууллаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг суманд "Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хангайн бүсийн аймгуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүн, сонгуульт ажилтнууд, Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтнууд, мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн хяналт болон нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид нийт 60 хүн хамрагдсан байна. Тус сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн У.Чойжилсүрэн сургагч багшаар ажиллан, "Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагын чиг үүрэг ба Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа”, "Хүний эрхийн тухай үндсэн ойлголт” сэдвээр мэдээлэл хийж, Архангай, Төв аймагт хөдөлмөрлөх эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажилласан туршлагынхаа талаар танилцуулжээ.