• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХӨСҮТ-ийн вакцин, биобэлдмэлийн төв агуулахын нөхцөл байдалтай танилцлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид нар 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вакцин, биобэлдмэлийн төв агуулахын нөхцөл байдалтай танилцлаа.

Тус агуулахын барилга байгууламжийг 2008 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр барьж, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгч байжээ.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вакцин, биобэлдмэлийн төв агуулахад 29 нэр төрлийн дархлаажуулалтын эм бэлдмэл байна. Вакциныг батлагдсан хуваарийн дагуу түгээж, аймгийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвийн вакцины агуулахад хүргүүлж, тэндээс мөн хуваарийн дагуу түгээж, вакцинжуулалтыг зохион байгуулдаг байна.

ok3.jpg

ok8.jpg

Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцинаар дархлаажуулах тухай УОК-ын даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 05 тоот тушаалаар Ковид-19-ийн эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааг зохицуулж, үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр ашигтай, үр дүнтэй нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ нь дархлаажуулалт бөгөөд халдварт өвчний дэгдэлт, цар тахлын үеийн дарамт, үүссэн хор уршгийг багасгахад чухал үүрэгтэй гэж үзэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцууллаа. Дэлхий нийтээр вакцины хүртээмж тааруу байгаа үед манай улс аль болох вакцины татан авалтыг эрэлхийлж байгааг дурдаад, 3 төрлийн вакциныг авчирсан. Энэ онд Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр шинэ агуулах барихаар төлөвлөсөн гэв.

ХӨСҮТ-ийн хашаанд байрладаг, улсын хэмжээнд дархлаажуулалтын эм, биобэлдмэлийг хадгалж, түгээдэг, тусгай горимоор ажилладаг төв агуулахыг цаашид онц чухал объектуудын тоонд оруулах, хамгаалалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж ХЭҮК-ын гишүүд үзэв.