2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Монгол
Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр нар
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Соёл, Боловсрол,
Залуучууд, Хүүхдийн Хорооны Дарга ноён Дао Тронг Ти, дэд дарга хатагтай Нго Ти Мин, Хууль тогтоох
эрх мэдлийн судалгааны хүрээлэнгийн дарга ноён Дин Сюан Тао, Хөдөлмөр, Хөгжлийн
бэрхшээл, Нийгмийн шинжлэх ухааны яамны Хүүхдийн асуудал эрхлэх товчооны
Ерөнхий захирал ноёнДанг Хоа Нам тэргүүтэй төрийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд
Комиссын дарга Ж.Бямбадорж байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт төрийн
болон төрийн бус байгууллагуудтай ажилладаг харилцан уялдаа, үйл ажиллагааны
тайлагналт, хариуцлагын тогтолцоо, эрх хэмжээ болон хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн
дэмжих үйлсэд олсон амжилт, туршлага болон тулгамдаж буй бэрхшээлийн талаар
танилцууллаа.
Түүнчлэн хүүхдийн
эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах, дэмжих байгууллагуудын хамтын
ажиллагаа, хүүхдийн оролцоо, гомдол шийдвэрлэлт, хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомж,
бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд оролцох, хяналт тавих, дүн шинжилгээ хийж
буй арга туршлагаа хуваалцаж, харилцан санал солилцлоо.
Вьетнам Улсын
Үндэсний Ассамблейн Соёл, Боловсрол, Залуучууд, Хүүхдийн Хорооны Дарга ноён Дао Тронг Ти Вьетнам улс нь
хүүхдийн эрхийг хамгаалах хараат бус, үндэсний байгууллага байгуулах, мөн хүүхдийн
эрхийг хангах, хамгаалах талаар үндэсний хууль тогтоомжоо шинэчлэх зорилт
дэвшүүлэн ажиллаж буйгаа илэрхийлж, хүний эрхийг хангах, хамгаалах туршлагаасаа
хуваалцсанд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр нарт талархлаа
илэрхийлээд цаашид хүний эрхийн хамгаалах тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах
чиглэлээр бүх талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.