• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гадаад хамтын ажиллагааны тайлан (2016)

Ази Номхон далайн бүс нутгийн ХЭҮБ-уудын Чуулганыг даргалахтай холбоотой мэдээлэл харилцааг зохицуулах ажлын хүрээнд Норвегийн Вант Улсын нийслэл Осло хотод болсон Цаазаар авах ялын асуудлаарх Дэлхийн Чуулганд Комиссын дарга, Ажлын албаны төлөөлөл оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг чуулганд хүргэж, цаазаар авах ялыг халсан асуудлаар туршлагаа хуваалцлаа. АНУ-ын Нью-Йорк хотод болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцид нэгдэж орсон гишүүн улс орнуудын бага хурал болон НҮБХХ/ХЭҮБДХ/ХЭДКГ-ын гурван талт уулзалтад Комиссын дарга, Ажлын албаны дарга нар оролцлоо.   Хүний эрхийн үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооны 29 дүгээр хурал 3-р сарын 21-24-ний өдрүүдэд Швейцарийн Холбооны улсын Женев хотноо зохион байгуулагдсан. Хурлаар олон улсад тулгамдаж байгаа хүний эрхийн асуудал болон хүний эрхийн үндэсний байгууллага, бүс нутгийн байгууллага, олон улсын зохицуулах хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн олон асуудал хэлэлцлээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы дарга Ж.Бямбадорж "Хүний эрхийн үндэсний байгууллагууд болон бүс нутгийн байгууллагуудаас НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас баталсан 2030 он хүртэлх "Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг хэрэгжүүлэх талаар эхний үе шатанд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тухай хуралдааныг даргалаж Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд Меридагийн тунхаглалын хэрэгжилтийн талаар илтгэл тавьсан болно.Мөн хурлын эхний өдөр бүс нутгийн товч тайланг танилцуулсан. Тус хуралдааны үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Дани Улсын Хүний эрхийн Хүрээлэнтэй чадавхи бэхжүүлэх, туршлага солилцох, хүний эрхийн боловсролын чиглэлээр тогтмол мэдээлэл солилцох зорилгоор хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. ОУЗХ-ны дэргэдэх Бизнес ба Хүний эрхийн ажлын хэсгийн гишүүнээр ХЭҮК-ийн гишүүн ажиллахтай холбоотойгоор 2016 онд дараах үйл ажиллагааг явуулав. ·Мароккогийн Вант Улсын Рабат хотод 3 дугаар сарын 2, 3-ны өдөр болсон Бизнесийн холбогдолтой хүний эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх нь сэдэвт семинар, ОУЗХ-ны Бизнес ба хүний эрхийн Ажлын хэсгийн ээлжит хуралд Комиссын гишүүн П.Оюунчимэг оролцлоо. Ажлын хэсгийн тайланд 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд бизнес, хүний эрхийн чиглэлээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын явуулж буй үйл ажиллагаа, шийдвэрлэсэн зөрчил гомдлын талаар мэдээлэл бэлтгэж тусгуулав. ·НҮБ-ын ХЭДКГ-аас 4 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Катар улсын Доха хотод зохион байгуулсан Бизнес ба Хүний эрхийн уулзалтад ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг оролцож, "Монголын бизнесийн шинэ, томоохон салбаруудад тулгарч буй хүний эрхийн асуудлууд”, "Шүүхийн бус замаар хохирол барагдуулахад ХЭҮК-ын гүйцэтгэж буй үүрэг” сэдвээр илтгэл, "Цагаач ажилчдын эрхийг хүндэтгэн хамгаалах асуудал”, "Бизнесээс улбаатай хүний эрхийн зөрчил, хохирлыг барагдуулах талаарх туршлага” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл хийв. НҮБ-ын ХЭДКГ, АНДЧ, ОУЗХ зэрэг олон улсын байгууллагуудтай тогтмол мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд дараах үйл ажиллагааг явуулав. ·Цаазаар авах ялыг халах талаар хийгдсэн өөрчлөлт шинэчлэлийн асуудлаар НҮБХЭДКГ-т мэдээлэл бэлтгэж хүргүүлэв. ·АНДЧ-ын гишүүн байгууллагуудын судалгааны асуулгад хариу бэлтгэж илгээв. ·Ахмад настны эрхийн асуудлаар БНСУ-ын ХЭҮК-оос ирүүлсэн судалгааны асуулгад хариу бэлтгэж илгээв. ·НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаарх Тусгай илтгэгчээс ирүүлсэн судалгаанд хариу бэлтгэн явуулав. ·НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлагнах зорилгоор Дээд Комиссарын газраас ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаарх судалгаанд хариу бэлтгэн явуулав. ·ЕАБХАБ-ын АИХЭГ, Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Тайваний төлөөлөгчийн газрын албаны хүмүүс ирж Комиссын даргатай уулзсан уулзалтуудад урьдчилан мэдээлэл бэлтгэх, орчуулга хийх, тэмдэглэл хөтөлж оролцов. ·ХЭДКГ-аас ирүүлсэн Бодлого, үйл ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтын асуудлаарх Ажлын хэсгээс гаргасан асуулгын хариуг явуулав. Дараах олон улсын хурал, зөвлөгөөн, сургалт, семинарт Комиссын албан хаагчдыг хамруулж, туршлага, мэдээлэл солилцлоо. Үүнд: ·Раул Валленбэргийн Хүрээлэнгээс Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулж буй зэвсэгт мөргөлдөөний үед болон үүнтэй холбоотой цагаач, дүрвэгсдийн асуудлыг Ази бүс нутгийн хүрээнд авч хэлэлцэх уулзалт /5 сарын 02-05/ ·БНСУ-ын ХЭҮК-оос зохион байгуулах хүний эрхийг хамгаалагчдын асуудлаар түншлэл хөгжүүлэх сургалт /5 сарын 16-20/ ·Швейцарын Холбооны Улсын Женев хотод болох Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх элчин сайд хөтөлбөр төслийн хаалтын хурал /6 сарын 20-22/ ·Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганаас Малайз Улсын Куала Лумпур хотод зохион байгуулж буй "Эрүү шүүлтийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт семинар /6-р сарын 14-16/ ·ХЭҮБДЧ, АСЕМ-ээс БНСУ-ын нийслэл Сөүл хотод зохион байгуулах ахмад настны эрхийн асуудлаарх тусгай хуралдаан, экспертийн чуулган /6-р сарын 14-16/ ·Европын Зөвлөлийн санхүүжилтээр Казахстан Улсын нийслэл Астана хотод 6 дугаар сарын 28-29-ний өдөр "Хүний эрхийн үндэсний байгууллауудын үүрэг роль” сэдэвт бага хуралд Комиссын дарга Ж.Бямбадорж оролцож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, мандат болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлын талаар илтгэл тавилаа. ·Тайланд Улсын Бангкок хотод болсон Хүний эрхийн боловсролын мэргэжилтнүүдийн чадавх дээшлүүлэх сургалтад /10-р сарын 26-30/ ·Турк Улсын Истанбул хотод болсон ХЭҮБ-ыг Төв Азийн орнуудад байгуулах асуудлаарх хуралд Комиссын дарга /1-р сарын 27-28/ ·Афганистан Улсын Кабул хотод болсон "Хүний эрх ба тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдэвт хуралд Комиссын гишүүн /11-р сарын 26-27/ ·Индонези Улсын Балид болсон Азийн хүүхдийн эрхийн дөрөвдүгээр чуулганд Ажлын албаны дарга, ·Швед Улсын Стокгольмхотод болсон "Байгаль орчны менежмент, дэлхийн хөтөлбөр” олон улсын хуралд БДШХЭБХ-ийн дарга тус тус оролцов. Дараах гадны байгууллагын төлөөлөгчид ирж Комиссын төлөөлөлтэй уулзах ажлыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэв. ·АНУ-ын Төрийн Департментын хүний эрх, хүмүүнлэгийн асуудлын албаны ажилтан хатагтай Шеела Алувалиа, АНУ-ын элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Жеймс Моффитт, Улс төрийн мэргэжилтэн М.Хоролсүрэн нарыг Комиссын гишүүн Н.Ганбаяр 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, цар хүрээ, гүйцэтгэдэг үүрэг, олон улс болон бүс нутгийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, санал солилцов. АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн ажилтан Жэймс Моффит, М.Номин нар Комиссын гишүүн П.Оюунчимэгтэй 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр уулзан жил бүр АНУ-ын Төрийн департаментаас боловсруулан гаргадаг Хүний эрхийн тайланд тусгах хүний эрх, эрх чөлөөний анхаарал татсан асуудлаар мэдээлэл авлаа. Уулзалтын явцад хууль сахиулах байгууллагын ажилтнуудад зориулсан хүний эрхийн сургалт, сурталчилгааны төслийн санал боловсруулан АНУ-ын ЭСЯ-наас дэмжлэг хүсч хандахаар тохиров. Үүний дагуу мөрдөн байцаагч нарт ЛГБТИ хүмүүсийн эрхийн асуудлаар үе шаттай сургалт хийх, цагдан хоригдож буй хүмүүсийн эрхийг хүндэтгэх, хангах, Хууль сахиулахын их сургууль дээр Хүний эрхийн төв байгуулан хөгжүүлэх гурван чиглэлээр төслийн санал боловсруулав. ·ОУХБ-ын бүс нутгийн албаны төлөөлөгчид Комиссын дарга Ж.Бямбадоржтой 2016.09.15-ны өдөр ирж уулзан хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов. Уулзалтад Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс дахь зохицуулагч Болормаа, БНХАУ-ын Бээжин хот дахь ОУХБ-ын төлөөлөгч Льюкит Париасара, Тайланд Улсын Бангкок хот дахь ОУХБ-ын бүс нутгийн албаны төлөөлөл Рене Роберт, Айлан Пелс, Туркийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл З.Бибигуль, ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Батчимэг, Тогтвортой түншлэлийн тэргүүн С.Ундраа, ШШГЕГ харьяа ХОНХТ-ын дарга Д.Амгалан болон ахлах мэргэжилтэн Я.Сайнжаргал нар болон ХЭҮК-оос дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга А.Дашдэлэг, хэлтсийн дарга Ч.Алтангэрэл, референт Б.Сэмжидмаа, Э.Туул, С.Будрагчаа нар оролцов. Уулзалтын үр дүнд хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн судалгаа хийх, судалгааны үр дүнг хэвлэж олон нийтийн хүртээл болгоход ОУХБ-аас дэмжлэг үзүүлэхээр боллоо. ·Япон Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Мачида Комиссын гишүүн П.Оюунчимэгтэй 2016 оны 9 дүгээр сарын 15-нд ирж уулзан Японы парламентын зарим гишүүд ЛГБТ хүмүүсийн эрхийн талаар тусгайлсан хууль боловсруулах гэж буйтай холбоотойгоор Японы ЭСЯ-даар дамжуулан бусад улс орны ЛГБТ хүмүүсийн эрх зүйн нөхцөл байдлын талаар судалж байгаагаа танилцуулав. Комиссын гишүүн Монгол Улсын хууль, эрх зүйн орчинг танилцуулж, нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бол ХЭҮК-ын 12 дахь илтгэлтэй танилцахыг санал болгов. Азийн Хуульчдын комиссын гишүүн профессор Ан Кион-ван, профессор Филип Хименез нар Комиссын гишүүн Н.Ганбаяртай 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзалт хийв. ·АНУ-аас НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд суугаа төлөөлөгч Элчин сайд Кийт Харпер, АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Коллин Кренуэлж, ажилтан Хоролсүрэн нар Комиссын дарга болон гишүүн Н.Ганбаяртай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уулзалт хийв. Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын Монгол дахь зохицуулагч Комиссын даргатай уулзах ажлыг зохион байгуулж, уулзалтын мөрөөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаадын иргэн, харьяатынгазарт хандан харьяалалгүй иргэдийн асуудлаар мэдээлэл хүссэн албан бичиг илгээв. ЖАЙКА-ийн санхүүжилттэй "Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн ахлах зөвлөх Чиба Хисао, төслийн зохицуулагч Исобэ Ёоко, төслийн ажилтан Ц.Одгэрэл нартай ХЭҮК-ын Ажлын албаны төлөөлөл уулзаж, ХЭҮК-ын чиг үүрэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр хийсэн үйл ажиллагааны мэдээллийг танилцуулав. ОУЗХ, АНДЧ-ны гишүүнчлэлийн татварыг холбогдох дүрэм журмын дагуу шилжүүллээ. Хүний эрхийн хараат бус байгууллагын талаар туршлага судлах Вьетнам улсын төлөөлөгчдийг 2 дугаар сарын 29-өөс 3 дугаар сарын 4-ны өдрүүдэд хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулан, холбогдох байгууллагуудтай уулзууллаа. НҮБ-ын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хороонд уг конвенцийн хэрэгжилтийн асуудлаар илгээсэн Монгол Улсын Засгийн газрын 8,9-р тайланг судалж, холбогдох мэдээллийг цуглуулан боловсруулж, хөндлөнгийн илтгэл бэлтгэн ЭЯГБХУТК-ын хороонд явуулсан. Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл ХЭДКГ-ын гэрээний хороодын цахим хуудаст нийтлэгдсэн байна. (http://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/Download.aspx?symbolno=INT%2fCEDAW%2fIFN%2fMNG%2f22821&Lang=en). Монгол Улсын Засгийн газрын тайлан илтгэлийг НҮБ-ын Эрүүдэн Шүүхийн Эсрэг Хороо хэлэлцэхтэй холбогдуулан уг конвенцийн хэрэгжилтийн асуудлаар хүргүүлэх мэдээллийг боловсруулж хүргүүлэв.