• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гар зургийн уралдааны дүн гарлаа

 Олон Улсын Хүний Эрхийн Өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран 8-12 насны хүүхдүүдийн дунд зарласан "Хүүхдийн эрх, миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаанд 1085 хүүхэд оролцож, нийт 1127 бүтээл ирүүллээ. Тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургууль болон Хүүхдийн Урлан Бүтээх Төв, "Орхон” бүрэн дунд сургууль, "Оюуны Ундраа” бага сургууль, Хэнтий аймгийн "Ханхэнтий” цогцолбор сургууль, Өмнөговь аймгийн "Эрдмийн гэгээ” сургууль, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Хүмүүн” цогцолбор сургууль, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын I, II сургууль, Дундговь аймгийн Хулд, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Сэлэнгэ аймгийн Баянгол зэрэг сумын бүрэн дунд сургууль, "Амгалан” цогцолбор, Дундговь аймгийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай IV сургууль зэрэг сургуулийн сурагчдын бүтээлийг шүүгчид дөрвөн үе шаттайгаар шүүж, дараахь дүнг гаргалаа. Үүнд:   № Байр Нэр Анги Сургууль 1 I П.Жаргал 3а УБ, БГД, 73-р сургууль 2 II Ц.Чинбат 7е 33-р сургууль 3 II Б.Бадмааренчин 4в "Үй – Цай” сургууль 4 III М.Жаргалмаа 4ё УБ, ЧД, 39-р сургууль 5 III Д.Номунбилэг   5г Архангай аймаг, Эрдэнэбулган сум Хүмүүн III сургууль 6 III Б.Эгшиглэнзаяа 4 Хүүхдийн Урлан Бүтээх төв 7 Тусгай байр О.Оюу-Эрдэнэ 5а "Оюуны тулга” сургууль 8 Тусгай байр Гантөмөр 4в "Үй – Цай” сургууль 9 Тусгай байр М.Жавзандолгор     "Оюуны тулга” сургууль 10 Тусгай байр Б.Энэрэлжаргал 4г "Улаанбаатар” бүрэн дунд сургууль 11 Тусгай байр А.Анхбаяр 3а УБ, "Тусгал” сургууль