• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ГХЯ: ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд нарыг хүлээн авч уулзаж, хилийн чанадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах талаар ярилцав.

0R5A3780-2048x1365.jpg

Сайд Б.Батцэцэг коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын амаргүй нөхцөл байдлын үед хилийн чанадаас эх орондоо эргэн ирэх хүсэлтэй иргэдийг үе шаттай татан авах, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр тус яамны зүгээс авч хэрэгжүүлсэн, цаашид төлөвлөж буй ажлын талаар танилцуулж, Дэлхийн монголчууд-II зорилтот хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд ХЭҮК-той хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтаар мөн гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэд, хилийн боомтын бүсэд тээвэр гүйцэтгэж байгаа жолооч нарын нөхцөл байдлын талаар санал солилцов. Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдэд чиглэсэн сургалт зохион байгуулах, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

0R5A3778-2048x1365.jpg

Эх сурвалж: Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн алба