Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг үндэслэн тус аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын
09-ний өдрийн 49 дугаар тогтоолоор Аймгийн Иргэний танхимаар "Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга
зам, цаашид анхаарах асуудал" сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг зохион
байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн
дарга Ц.Амартөгс, гишүүдэд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цэвээн, Шүүхийн
Тамгын газрын дарга О.Өлзийхутаг, Цагдаагийн газрын дэд дарга, дэд
хурандаа Б.Бат-Амгалан, ИТХТ-ийн ажлын албаны ажилтан Э.Бөхбат, ХЭҮК-ын
ахлах мэргэжилтэн Г.Нарангоо, Хайрын хишиг Төрийн бус байгууллагын
тэргүүн Л.Алимаа, нарийн бичгийн дарга ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн
мэргэжилтэн Н.Нарангарав нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж,
хэлэлцүүлгийн удирдамж, төлөвлөгөөг гарган 2015 онд иргэд орон нийтийг
өргөнөөр оролцуулан үр