• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сургалт боллоо

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв нь МОНФЕМНЕТ, SASA! Активистуудын сүлжээтэй хамтран "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь" сургалтыг АНУ-ын Элчин Сайдын Яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2016.10.05-07-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгууллаа. Сургалтанд Баянхонгор аймгийн шүүх, прокурор, цагдаа, эрүүл мэнд, боловсролын байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл болон төрийн буюу төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамрагдлаа. Ингэснээр жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олныг дайчлах, олон нийтийн оролцоог үр дүнтэйгээр дэмжих, ингэхдээ хүчирхийллийн суурь шалтгаан болох эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрх мэдлийн тэгш бус байдлыг өөрчлөхөд тууштай анхаарсан, хүний эрхэд суурилсан хандлага, аргазүйг хэрэгжүүлэх ур чадвар эзэмшсэн SASA! Активистууд бэлтгэгдэн гарлаа.