• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх нь” сургалтанд хамрагдлаа

 Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв нь МОНФЕМНЕТ, SASA! Активистуудын сүлжээтэй хамтран "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь" сургалтыг АНУ-ын Элчин Сайдын Яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр . 2016 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд Төв аймгийн шүүх, прокурор, цагдаа, эрүүл мэнд, боловсрол, халамжийн зэрэгтөрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл хамрагдсан. Сургалтын явцад эрх мэдлийн тэгш бус байдал, хүчирхийллийг дэмжин тэтгэдэг хэвшмэл ойлголт, соёлын хэвшмэл хэм хэмжээг өөрчлөх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олны хүчийг дайчлах SASA! аргачлал, ялангуяа "Эхлэл”, "Ухамсар” үе шатуудын талаар мэдлэг олж авлаа.