• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ДАРХАН-УУЛ: Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн албан хаагчдад "Эрүү шүүлтээс ангид байх эрх" сургалт хийв

Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хүсэлтийн дагуу сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд Судан улс руу Энхийн сахиулах үйл ажиллагаанд явах нийт бие бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч "Хүний эрхэд суурилсан хандлага", "Эрүү шүүлтээс ангид байх эрх", "Зэвсэг хүчин ба Хүний эрх" сэдвүүдийн хүрээнд 3 цагийн сургалтыг зохион байгуулж хүний эрхийн боловсролыг түгээж ажиллав.

Комисс хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, дэмжих, албан хаагчдын хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн мэдрэмж, хандлага ойлголтыг нэмэгдүүлэхэд зорилго оршино.

IMG_8366.max-800x532.jpg

Мөн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч хурандаа Н.Бат-Эрдэнэ, хуулийн офицер дэслэгч Г.Алдрай нартаа уулзаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх 7 дугаар сард албан хаагчдын дунд хүний эрхийн боловсролоор "АХА" тэмцээн зохион байгуулах, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.