• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ДОРНОГОВЬ: Хүний эрхийн зөвлөгөө, мэдээллийг хэрхэн авах талаар мэдээлэл хүргэлээ

Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ, дохионы хэлмэрч Д.Бадамгэрэлтэй хамтран хүний эрхийн талаар хаанаас, хэрхэн мэдээлэл, зөвлөгөө авах талаар богино хэмжээний видео бичлэг хийж иргэд олон нийтэд хүргэлээ.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар 107.075 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байгаагаас 61095 нь эрэгтэй, 45980 нь эмэгтэй, 12.476 нь 0-18 насны хүүхэд байна. Харин орон нутгийн хувьд 2600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байх ба хүн амын байдлаас шалтгаалан Сайншанд сум, Замын-Үүд суманд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоон үзүүлэлт бусад сумдтай харьцуулахад өндөр байгаа юм.

185135896_197761802189689_1720253228887300981_n.jpg