• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ДОРНОГОВЬ: Хүн хүндээ хүндэтгэлтэй хандъя нөлөөллийн үйл ажиллагаа үргэлжилж байна

Коронавирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран#Хүн_хүндээ_хүндэтгэлтэй_хандъя цахим нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаагаар зурагт постер, богино хэмжээний видео бичлэг, орон нутгийн радио, сонин, телевиз, сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэж байна. Нөлөөллийн үйл ажилгааг давхардсан тоогоор нийт 66,181 хүн хандсан хандалттай байна.