• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ДОРНОГОВЬ: Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд орон нутгийн DTV- телевизээр дамжуулан иргэд олон нийтэд мэдээлэл хүргэлээ

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд орон нутгийн DTV-телевизийн "Онцлох сэдэв" буланд Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн Улсын байцаагч Б.Энхтуяа нар оролцож иргэд олон нийтэд мэдээлэл хүргэлээ. Улсын болон орон нутагт хүүхдийн эрхийн нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулж хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлов.

Комиссын орон нутаг дахь ажилтны зүгээс хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд хүүхдийн эрхийн асуудлыг хэрхэн тусгасан талаар болон Ковид-19 цар тахлын үед хүүхдийн эрхийн зөрчлийн талаар тоон мэдээлэлд үндэслэн мэдээлэл хүргэв.