• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ЫН ГИШҮҮН Д.СҮНЖИД ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ СЭДВЭЭР ЧУУЛГАНД ИЛТГЭЛ ТАВИЛАА

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Азийн хөгжлийн банктай хамтран Японы Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд “Жендэр ба хөгжил-2021” үндэсний чуулган 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа.

Тус чуулганд ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид оролцож “ Зохистой хөдөлмөр эрхлэлт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тэрээр Комисст хандан хөдөлмөрийн хүрээн дэх дарамт, хүчирхийлэлтэй холбоотой ирүүлсэн өргөдөл гомдол 2019 онд 640, 2020 онд 690, 2021 оны 10 дугаар сарын байдлаар 985 болж жил бүр өсөн нэмэгдсээр байна. Төрийн албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг ойлголт хандлага, өртөж буй байдалд 2020 онд комиссоос судалгааг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед зохион байгуулан цахимаар санал асуулга авч, мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээг хийсэн. Судалгаанд бүх яам, газар, агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ нийт 3000 орчим эмэгтэй албан хаагчид хамрагдсан. Судалгаанд оролцогчдын 51.8-83.2 хувь нь АББД мөн гэж, 50-аас дээш насныхан болон, 30 хүртэлх насны ажилтнуудын бэлгийн дарамт бүхий үйлдлүүдийн талаар мэдлэг ойлголт сул байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Жендэрийн тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилт төрийн байгууллагуудад ямар түвшинд байгааг дүгнэн, төрийн болон бусад салбарт жендэрийн таларх зөв ойлголт жендэрийн мэдрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгаа хийхээр төлөвлөж буйг хэлж байлаа.

255091595_4436358069775809_3047785867808181694_n.jpg

Мөн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлд жендэрийн ялгаварлан гадуурхалт, АББД-тай холбоотой асуудлыг хөндөж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9, 17 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн УИХ-аар ОУХБ-ын 190 дүгээр конвенцыг хэлэлцүүлж, соёрхон батлуулахаар санал өгсөн гэдгийг энэ үеэр онцоллоо.