• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Дуудлага, мэдээлэл өгөх үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох нь” зөвлөлдөх уулзалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүчирхийллийн хохирогч болох, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг сайжруулах, тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэдийн дуудлага, мэдээлэл өгөх үйлчилгээг хүртээмжтэй болгох гарц шийдлийг олох зорилго бүхий “Дуудлага, мэдээлэл өгөх үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох нь” зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2022.11.23/ боллоо.

IMG_7162.cr2

Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа С.Болдбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, “Hand Рro” ХХК-ийн захирал Б.Оргилболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дуудлагын төвийн мэргэжилтэн Т.Баттулга болон бусад албаны хүмүүс оролцлоо.

бөаөббө.jpg

Уулзалтын үеэр ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул “Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй иргэдийн дунд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эсэхэд судалгаа хийсэн. Ингэхэд сонсголын бэрхшээлтэй иргэд гэр бүлийн хүчирхийллийн бүхий л хэлбэрт өртдөг.

Хохирогчдын 30 гаруй хувь нь цагдаагийн байгууллагад хандсан гэсэн дүгнэлт гарсан. Хүчирхийллийн хохирогч болсон сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн байгууллагад хандахгүй байгаа шалтгаан нь орчны болон мэдээллийн хүртээмжгүй байдалтай шууд холбоотой. Тэр дундаа дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийн хүний нөөц хомсдолтой байгаа нь эдгээр иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эрхээ хамгаалуулах боломж хязгаарлагдаж байна” гэдгийг онцлов.