• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжид Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг /2021.11.08/ хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна.

Уг шалгалт нь Иргэдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль болон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт, эмч, эрүүл мэндийн ажилтнууд төрийг үйлчилгээг хэргэж буй байдал болон эрүүл мэндийн байгууллагад мөрдөж буй баримт бичигт дүн шинжилэгээ хийж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох албан тушаалтанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлж хэрэгжилтийг хангуулахад оршиж байгаа юм.

255060684_183884380600007_2318355780355874496_n.jpg

Ажлын хэсгийн гишүүд нийслэлийн 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд, шалгалтын хугацаанд дүүрэг бүрээс нэг өрхийн эрүүл мэндийн төв хамрагдана.

Шалгалт 2021 оны 11 дүгээр сарын 25 -ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд, шалгалтын нөхцөл байдлыг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох Комиссын гишүүний шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.