• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЕБС-ийн багш нарт сургалт хийлээ

Аймгийн ЕБС – ын 5 – р сургуулийн захиалгын дагуу "Хүний эрхийн Үндэсний Комиссын өргөдөл гомдол шийдвэрлэх явц, Комиссын Шаардлага Зөвлөмжийн утга учир түүний хэрэгжилт үр дүн, хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх үүрэг, байгууллагын хөдөлмөрийн гэрээ байгуулах түүнийг цуцлах талууд, байгууллагын дотоод журам хуулинд хэр нийцэж байх талаар харилцан ярилцаж цаашид "Хөдөлмөрийн тухай хууль” болон бусад хууль тогтоомжоор сургалтуудыг авч байх талаар тус сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга П.Оюунчимэгтэй уулзаж ярилцав. Энэ удаагийн сургалтаар тус сургуулийн 38 багш ажилчид хамрагдаж үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Сургалтанд оролцож байгаа багш ажилчдын ихэнх нь сургуулийн дотоод журам хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн дан нэг талыг барьсан тотоод журам байгаа үүнийг засч багш ажилчдын хөдөлмөрлөх нөхцөл болон ажлын байдалтай уяалдуулах хэм нэг талыг барьсан дотоод журам байдаг талаар шүүмжтэй хандаж цаашид сургуулийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг шинэчлэх талаар санал гарч ажлын хэсэг байгуулахаар болж сургалтын талаар сэтгэл ханамж сайн байгаагаа илэрхийлж байв.