• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЕВРАЗИЙН ОМБУДС БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАЛУУЧУУДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАВ

Евразийн Омбудс байгууллагуудын холбоо ээлжит хурлаа гишүүн байгууллагуудынхаа дунд жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ удаагийн Евразийн Омбудс байгууллагуудын холбооны зургаадугаар ээлжит хурал нь “Евразийн бүс нутаг дахь залуучуудын эрхийг хамгаалах өнөөгийн асуудлууд, шилдэг туршлага солилцох нь" сэдвийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр цахимаар зохион байгуулж, нийтдээ 10 улсын 100 гаруй төлөөлөгчид оролцлоо. Хурлыг ОХУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Профессор Т.Н.Москалькова, Нийгмийн бодлогын Холбооны Зөвлөлийн хорооны дарга, И.Ю.Святенко Иргэний нийгмийн хөгжил, олон нийт болон шашны холбоодын асуудал хариуцсан Төрийн Думын Хорооны дарга О.Тимофеев нар нээж үг хэлсэн байна.

1- Sunjid.PNG

Уг хуралд Монгол Улсыг төлөөлж Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид оролцож мэдээлэл хийв. Тэрээр Монгол Улсын хувьд хууль эрх зүйн хүрээнд залуучуудад чиглэсэн, үйл ажиллагааг нь зохицуулах 30 гаруй тогтоол шийдвэрүүдийг батлан гаргасан. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд батлан гаргаж төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох, эрх үүргийн харилцааг зохицуулж өгсөн. Энэ хуулийн хүрээнд “Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл”-ийг байгуулж 6217 залуучууд нэгдэн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Залуучуудын улс төрийн оролцоо, хөдөлмөр эрхлэлт, боловсролын болоод эрүүл мэндийн байдал, залуучуудын өмнө тулгамддаг асуудлын хүрээнд мэдээлэл өгсөн. Мөн комиссын зүгээс сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажиллагаанд залуучуудын идэвх оролцоог хангах, залуучуудын эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хууль зүйн болон хүний эрхийн мэдлэг чадвараа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг хүргэлээ.

Capture1.PNG

Хурлын төлөөлөгчид өөр өөрсдийн улс дахь залуучуудын эрхийн асуудал, тэдний хөдөлмөр эрхлэлтийн байдал, боловсрол, эрүүл мэнд, нийгэм улс төрийн оролцоо, цахим орчин дахь аюулгүй байдал зэрэг өргөн сэдвээр танилцуулга хийж санал бодлоо хуваалцаж, харилцан туршлагаа солилцож, хурал амжилттай болсон тогтоол баталж, Омбудс байгууллагуудын холбооны цахим хуудсын шинэчилсэн загварыг танилцуулав.