• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Европын Холбооны Улсуудын Монгол Улсыг хариуцсан дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдтэй хүний эрхийн асуудлаар уулзлаа

Европын Холбооны Улсуудын Монгол Улсыг хариуцсан дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд 2014 оны 11 дүгээр сарын 6-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонсч, сонирхсон асуудалдаа хариулт авлаа. Уулзалтад МУХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Ажлын алба, ЕХ-ын хамтын ажиллагааны газар, Европын Холбооны дипломат Төлөөлөгчийн газруудын тэргүүн 20 гаруй зочин оролцлоо. Европын холбоо нь манай улсад хүний эрхийн чиглэлээр хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүйсийн тэгш байдал, эрх нь хязгаарлагдсан хүмүүс, хүний эрхийн боловсрол, эмэгтэйчүүд, хүүхэд, ЛГБТ хүмүүсийн эрхийн чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан хүний эрхийн төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Өнөөдрийн уулзалтаар хөндөгдсөн хүний эрхийн асуудлыг ирэх жилийн төслийн сонгон шалгаруулалтад тусгах, цаашдаа хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд анхаарахаа ЕХ-ын төлөөлөл илэрхийлэв.