Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа 2018 оны 09 дүгээр сард "Ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн эрхийн хэрэгжилтийн байдал"-д дүн шинжилгээ хийлээ. Архангай аймгийн хувьд 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын 31 дотуур байранд нийт 2313 суралцагч аж төрж байгаагаас 1231 нь эмэгтэй байв.
Суралцагчдыг насны ангиллаар авч үзвэл зургаан настай хүүхэд 99, долоон настан 153, найман настан 201, 9 настай 182, 10 настай 186, 11 настай 172, 12 настай 200, 13 настай 173, 14 настай 234, 15 настай 244, 16 настай 262, 17-оос дээш настай 207 суралцагч байна.
Тэднийг анги бүлгээр нь авч үзвэл I ангийн суралцагч 110, II анги 149, III анги 195, IV анги 182, V анги 197, VI анги 181, VII анги 195, VIII анги 192, IX анги 269, X анги 199, XI анги 130, XII анги 314 сурагч тус тус байна.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 31 дотуур байранд нийт 2313 хүүхэд сууж байгаагаас малчдын 2008 хүүхэд сууж байна. Тэдний 1076 нь охид байна.
Сургуулиар нь авч үзвэл 1-р сургууль-76, Спортын төрөлжсөн сургууль-90, Батцэнгэл-39, Булган-56, Жаргалант-38, Их-тамир-82, Мөрөн-16, Тариат-109, Төвшрүүлэх-87, Хайрхан-66,Халуун-Ус-14, Хангай-21, Хануй-5, Хашаат-169, Хоолт-7, Хотонт-200, Цахир-38, Цэнхэр-114, Цэцэрлэг-159, Чулуут-84, Эрдэнэмандал-188, Өгийнуур-101, Өлзийт-112, Өндөр-Улаан-106, Өндөрсант-31 хүүхэд тус тус сууж байна.
Хамгийн олон малчны хүүхэд сууж байгаа дотуур байр Хотонт сумын сургуульд-200, Өндөр-Улаан сумын Хануй багийн сургууль-5 хүүхэд тус тус байна.