• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жайка-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа нар 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа.

Комиссын зүгээс урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, Жайка-ийн хүртээмжтэй нийгмийг бий болгох үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд талууд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд хамтран ажиллах боломжтой гэж үзсэн юм.

Уулзалтанд ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, Жайка-ийн Боловсрол, Нийгмийн хамгаалал хариуцсан төлөөлөгч Фүжита Эри, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, Боловсрол, Нийгмийн хамгаалал хариуцсан Хөтөлбөрийн ажилтан.Б.Эрдэнэчимэг нар оролцлоо.