• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид, гишүүн Х.Мөнхзул, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир нар Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Комиссоос хүргүүлсэн шаардлага зөвлөмжийн хэрэгжилттэй танилцаж, төрийн албаны тухай хууль болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгасан эсэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэх болон хөдөлмөрийн харилцаанд хүйсээс нь хамааруулж ямар нэгэн байдлаар ялгаварласан, халсан тушаал шийдвэр гаргасан эсэх зэрэгт хяналт шалгалт хийх юм.

240919894_266784601751921_2996372208271444695_n.jpg

Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх ажлыг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул ахлан явуулах юм. Хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох хамтарсан багийн чиг үүрэг хэрэгжиж байгаа эсэх болон тулгамдаж буй асуудал, цаашид сайжруулах хэрэгцээ шаардлага зэрэгтэй танилцах юм.

Комиссын ажлын хэсэг Сүхбаатар, Хэнтий аймгуудад 2021 оны 9 дүгээр сарын 5-наас 10-ны өдрүүдэд ажиллах юм.